Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж шийдвэрлэсэн тухай бид өмнөх мэдээллүүдээрээ хүргэсэн.
Тодруулбал, АН-ын бүлгийн зүгээс аль нэг намын дарга хүн парламентыг удирдах нь зохимжгүй гэж үзээд буй. Тэгвэл хэдхэн хормын өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учралтай уулзахаар өрөө рүү нь орсон байна.
Тэд Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагын дагуу уулзсан байж магадгүй байна. Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж, эргэн мэдээлэх болно.