Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг чөлөөлөх асуудал яригдаж буй тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан ч ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас няцаагаад байсан юм.
Тэгвэл маргааш /03.16/ дээрх хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас цахимаар тодруулахад "Үнэн" гэхээс өөр тайлбар өгсөнгүй.
Бид энэ талаар маргааш дэлгэрэнгүй тодруулан хүргэх болно.