Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

“Төмөр зам доогуурх автозамын нүхэн гарц барих төсөл”-ийн хоёрдугаар байршил болох Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууслаа. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбар өртсөн бөгөөд холбогдох хууль, журмын дагуу бүрэн чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.

Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннель бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27.500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар тус байршлын их биеийн бүтээцийг бүрэн суурилуулж, харин инженерийн шугам сүлжээний ажлыг 2026 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар ажиллаж байна. Уг нүхэн гарц ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөнд 5.5 хувь, Эрчим хүчний гудамжинд 14.2 хувь, Сонсголонгийн гудамжинд 7.9 хувь, Ажилчны гүүр орчимд 19 хувиар замын түгжрэл буурах тооцоолол гарчээ. Ингэснээр тухайн бүсийн замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, урсгалын нэвтрүүлэх чадвар мэдэгдэхүйц нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн төмөр замын огтлолцлоос үүдэлтэй саатал буурч, хөдөлгөөний тасралтгүй байдал хангагдах бөгөөд иргэдийн зорчих хугацааг хэмнэх, замын ачааллыг бууруулах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг үр нөлөө үзүүлнэ.

МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдана
МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдана
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн иргэдтэй уулзаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймгийн иргэдтэй уулзаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!