Б.Чойжилсүрэн: Сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. Яагаад өгч буйгаа удахгүй тайлбарлана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өнөөдөр өөрийн хүсэлтээр сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. Яагаад өгч буйгаа удахгүй тайлбарлана" гэлээ.

Дашрамд, өнгөрсөн хугацаанд хамгийн их хэл ам дагуулсан салбар бол боловсрол болон эрчим хүчний салбар мөн. Боловсролын салбарын тухайд, багш нарын цалин, нийгмийн асуудал хурцаар хөндөгдөж, өнгөрсөн намар ажил хаялт ч зарласан удаатай. Хэдийгээр 2026 оноос багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон ч он гарсны дараа цалингийн нэмэгдэл хэрэгжихгүй байна гэж багш нарын зүгээс шаардлага тавьж эхэлсэн байдаг.

Харин эрчим хүчний салбарын тухайд, удаа дараагийн гэмтэл саатлаас үүдэлтэй цахилгааны хязгаарлалт хийгдэж, улмаар иргэд болон сөрөг хүчний зүгээс салбарын сайд Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг ч шаардаад байсан юм.

Эйпс, Бодонс цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно
Эйпс, Бодонс цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно
 
ШУУД: Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы хуралд оролцохгүй гэж МЭДЭГДЛЭЭ
ШУУД: Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл АН-ын бүлэг чуулганы хуралд оролцохгүй гэж МЭДЭГДЛЭЭ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!