Европын батарей хуримтлуурыг нэвтрүүлэх бүрэн боломжтойг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг танилцуулахаар болов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 19 секунд

Ардчилсан үнэт зүйлстэй хоёр орны хувьд Монгол Бельгийн худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрчим хүч, газрын ховор элемент болон аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж санал солилцлоо.

Парламентын түвшинд хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй дипломат болон албан зорчигчдыг чөлөөтэй нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр тохиролцлоо. Харин Европын холбоотой хийсэн уулзалтаар хамтарсан Засгийн газрын тэргүүлэх зорилт эрчим хүчний реформ болохыг онцолж, энэхүү реформыг хэрэгжүүлэх, мөн эрчим хүчний арвин нөөцтэй улсын хувьд цаашид нягт хамтран ажиллах сонирхол, боломж их байгааг илэрхийлэв.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон Монгол Улс-Европын Холбооны Хөрөнгө оруулалт, бизнесийн анхдугаар чуулга уулзалтаар Европын Хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын Засгийн газартай хамтран манай улсын ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор нийт 1 тэрбум евро хүртэлх санхүүжилтийг олгох санамж бичгийг үзэглэсэн. Тус санхүүжилтийг ажил хэрэг болгож, сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн дэвшилтэт эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл, хөтөлбөрт Европын компаниудыг оролцуулах зорилгоор Хөрөнгө оруулалтын дугуй ширээний уулзалт зохион байгуулж буйг Шадар сайд Т.Доржханд танилцуулав.

Эрчим хүчний хэрэглээ, шаардлага технологийн хөгжилтэй зэрэгцэн дэлхий даяар улам нэмэгдэж байгаатай холбогдуулан ЕХ-ны зүгээс түнш орнуудтайгаа сэргээгдэх эрчим хүч, нэн чухал ашигт малтмал, digital connectivity буюу цахим дэд бүтцийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллахыг түлхүү эрэлхийлж байгааг танилцуулав. Тухайлбал, Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс Европын батарей хуримтлуурыг нэвтрүүлэх бүрэн боломжтойг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг танилцуулахаар болов.

Уулзалтад Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар оролцов.

ЦЕГ: 17 настай эмэгтэй жолоодох эрхгүй үедээ машин барьсны улмаас осол гаргаж, 46 настай эмэгтэй гэмтжээ
ЦЕГ: 17 настай эмэгтэй жолоодох эрхгүй үедээ машин барьсны улмаас осол гаргаж, 46 настай эмэгтэй гэмтжээ
 
Улсын заан М.Лхагвагэрэл хоёр өдөр дараалан түрүүллээ
Улсын заан М.Лхагвагэрэл хоёр өдөр дараалан түрүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!