
Энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд "Мустанг" маркийн мотоцикл жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ. Тус хэргийн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Цагдаагийн байгууллагын судалгаагаар мотоциклтой зам тээврийн осол гарах дараах үндсэн шалтгаанууд тогтоогдсон байна. Үүнд.
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй зорчих, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг байхгүй, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар суугаагүй, замын хөдөлгөөнд оролцох нь өөрийгөө болон бусдыг эрсдэлд учруулах гол хүчин зүйл болдог.
- Засаг даргын захирамж зөрчих: Аймаг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын гадаргуу, цаг уурын нөхцөл байдлыг үндэслэн мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглодог. Энэхүү хугацааг зөрчсөнөөс үүдэж гулгах, шарвах тохиолдол гарч онхолдох хэлбэрийн осол ихээр гардаг.
- Хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэх, хамгаалалтын хэрэгсэл, хамгаалах малгай хэрэглэхгүй байх үед: Жолооч, зорчигч, гавал тархи, нуруу нугасандаа хавсарсан гэмтлүүд авах магадлал 80-90 гаруй хувьтай байдаг нь амь нас эрүүл мэндэд маш өндөр хохирол учруулдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн.
- Анхаарал болгоомжгүй байдал: Явган хүний гарц, уулзвар дөхөх үед хурдаа сааруулах гүйцэт түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд хийхгүй байх, мотоциклийн техникийн зориулалт нь асфалтан зам уу бартаат зам уу гэдгээ мэдэхгүй байгаа нь эргээд жолооч зорчигч эрсдэлд учирч байна.
"Иргэн та Аймаг, Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэлх тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байж, зөвшөөрөгдсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөндөө соёлтой анхаарал болгоомжтой оролцож болзошгүй осол, гэмтлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна" гэдгийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!