Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гацаанд орсон УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах эсэх нь тодорхойгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 45 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 100 хувийн саналаар УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн. Улмаар АН-ын бүлгийн шаардлага болон эрх баригчид ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа нь парламентын үйл ажиллагаа гацахад хүргээд буй.

Өчигдөр УИХ-ын чуулганаар Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг, Эрчим хүчний сайдаар Б.Найдалааг томилох асуудлыг танилцуулж, ҮХЦ-ийн дүгнэлтүүдийг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүйн улмаас чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. Тодорхойгүй хугацаагаар хойшилсон чуулганы хуралдаан өнөөдөр эхлэх эсэх нь ч эргэлзээтэй байна.

Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна
Өнөөдөр дэлхийн аз жаргалын өдөр тохиож байна
 
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.