"The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээн болох "Blast Open Rotterdam 2026" энэ долоо хоногт эхэлнэ. "The Mongolz" B хэсэгт багтаж эхний тоглолтоо "MOUZ" багийн эсрэг хийхээр болсон. Хоёр баг энэ сарын 20-ны шөнийн 00:00 цагаас тоглоно. Тоглолт BO3 зарчмаар явагдана.
Хоёр баг саяхан болж өнгөрсөн ESL Pro League Season 23 тэмцээнийг хэсгийн шатанд таарч "MOUZ" багийн ялалтаар өндөрлөсөн.
Энэ удаагийн тэмцээнд "Vitality", "FURIA", "PARIVISION", "Falcons", "NAVI", "Team Spirit", "MOUZ", "FaZe", "Aurora", "The Mongolz", "Team Liquid", "B8", "Ninjas in Pyjamas", "NRG", "9z Team", "TYLOO" багууд оролцох юм. Тэмцээний тэргүүн байрт шалгарсан баг 150,000 мянган долларын шагналын эзэн болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!