CS2 цахим спортын "PGL Bucharest 2026" тэмцээний шигшээ шатны тоглолтууд өндөрлөж шөвгийн 4-н баг тодорлоо. "The MongolZ" хагас шигшээд шалгарах эрхийн төлөө "PARIVISION" багтай тоглож 2:1 харьцаатайгаар хожил байгуулсан. Харин нөгөө талд "FUT Esports" баг "B8"-ыг 2:0 харьцаатайгаар буулгаж авсан. Ингэснээр хагас шигшээд "The MongolZ", "FUT Esports" багууд учраа таарч байна. Хоёр багийн тоглолт 4-р сарын 11-ний шөнийн 01:00 цагаас эхэлнэ.
Харин нөгөө талд Astralis болон 3DMAX багууд учраа таараад байгаа. Энэ тэмцээнд аваргалсан баг 200.000, дэд байр 93.750, гутгаар байр 75.000, тусгай байрт шалгарсан баг 43.750 долларын шагнал хүртэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!