ESL-с зохион байгуулж буй IEM Rio 2026 тэмцээний Upper Bracket Final буюу хэсгийн аваргын төлөөх тоглолтууд өнөөдөр болно. Уг тоглолтод хожил байгуулсан баг хагас шигшээд шалгарах юм. А хэсгийн аваргын төлөө "Team Vitality" болон "Team Falcons" багууд тоглоно. Хоёр баг хамгийн сүүлд BLAST Premier Bounty Winter 2026 тэмцээнд таарч "Team Falcons" 2:1 харьцаатайгаар хожил байгуулсан юм.
Харин B хэсгийн аваргын төлөө "FURIA" болон "MOUZ" багууд тоглох юм. Хоёр баг хамгийн сүүлд өнгөрсөн онд зохиогдсон IEM Chengdu 2025 тэмцээнд таарч "MOUZ" 2:1 харьцаатайгаар хожил байгуулсан байна.
Тэмцээнд аваргалсан баг 125.000, дэд байрт шалгарсан баг 50.000, гуравдугаар байрт орсон баг 30.000, тусгай байр эзэлсэн баг 20.000 долларын шагналын эзэд болно.