ESL-с зохион байгуулж буй IEM Rio 2026 тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэхүү тэмцээнд "Team Vitality", "FURIA", "Team Spirit" тэргүүтэй 16 баг өрсөлдөж байна. Уг тэмцээнд Манай улсын "The MongolZ" багт тэмцээний урилга очсон боловч тэд урилгаас татгалзаж өнжиж байгаа юм.
Мөн Senzu-гийн нэгдсэн "Passion UA" баг энэхүү тэмцээнд оролцож байгаа. Тэд Хойд Америкийн бүсээс тэмцээний урилгаа авсан болохоор багийн бүрэлдэхүүн Хойд Америк тоглогчдоос давуу бүрдсэн байх ёстой гэсэн шаардлагын дагуу Senzu -гийн оронд FaNg-г stand-in-ээр авч тоглуулж байгаа юм.
Тэмцээнд аваргалсан баг 125.000, дэд байрт шалгарсан баг 50.000, гуравдугаар байрт орсон баг 30.000, тусгай байр эзэлсэн баг 20.000 долларын шагналын эзэд болно.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!