“Хэргийн газраас гурван ширхэг буу, сум, магазин эд мөрийн баримтаар хураагдсан“ талаар шүүгч яллах тогтоолдоо дурджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Өнгөрөгч Баасан гарагт 16 болон 32 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал болж, шүүхээс уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл цахим сүлжээнд цацагдсан Э.Ган-Эрдэнийн ээжийн хийсэн гэх аудио бичлэгт Э.Номин-Эрдэнэ Ц.Дагвадорж өөрт нь буу байгаа гэж айлган сүрдүүлсэн гэх агуулгыг дурдсан байдаг.

Тэгвэл шүүх танхимд шүүгч яллах тогтоолоо танилцуулахдаа "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ... хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone 14 pro max загварын гар утас нэг ширхгийг амь хохирогч Шинэсарангийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяад, Iphone 13 загварын гар утас нэг ширхэг, цагаан өнгийн хайрцагтай покер тоглоомын сет, гурван ширхэг буу сум, магазины хамт амь хохирогч Золжаргалын хууль ёсны төлөөлөгч Золзаяа нарт олгох ажиллагаа явуулахыг даалгаж шийдвэрлэлээ. Эд мөрийн баримтаар хураагдсан нэр бүхий эд мөрийн баримтуудыг устгахыг эд мөрийн мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн CD бичлэгүүдийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй шүүгдэгч нар иргэний шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай" гэв.

Орон нутгийн замд автомашинаар 150 км/цагийн хурдтай зорчиж, дүрэм зөрчсөн А.Отгонбаатарт хариуцлага тооцох уу
Орон нутгийн замд автомашинаар 150 км/цагийн хурдтай зорчиж, дүрэм зөрчсөн А.Отгонбаатарт хариуцлага тооцох уу
 
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!