Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн замд автомашинаар 150 км/цагийн хурдтай зорчиж, дүрэм зөрчсөн А.Отгонбаатарт хариуцлага тооцох уу

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

"Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар болон “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн П.Шинжээравдан нар орон нутгийн замд зорчиж буй дүрс бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Тус бичлэгт "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар 150 км/цагийн хурдтай явж байгаа нь бичигдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрэмд 80 км/цагаас дээш хурдтай явах ёстой бөгөөд 80 км/цагаас дээш 120 км/цаг хүртэл хурдтай явсан тээврийн хэрэгслийн жолооч нарыг Зөрчлийн хуулийн 14.7.31-д заасны дагуу 50 мянган нэгж буюу 50 мянган төгрөгөөр, 120 км/цагаас дээш хурдтай явж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн жолоодох эрхийг зургаан сараар хасах зохицуулалттай байдаг.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнгөрөгч оны наймдугаар сард Дархан-Уул аймгийн чиглэлд зорчих үедээ автомашинаар 140 км/цагийн хурдтай явж байгаа бичлэг оруулснаас үүдэж, 50 мянган төгрөгөөр торгуулж, 6 сараар эрхээ хасуулсан байдаг. Тэгвэл "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатарын гаргасан эл үйлдэлд хариуцлага тооцох эсэхийг харах үлдлээ.

ШҮҮХ: Ц.Дагвадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг ална хэмээн айлган сүрдүүлж, эрхшээлдээ байлгасан нь ИЛЭРСЭН
ШҮҮХ: Ц.Дагвадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг ална хэмээн айлган сүрдүүлж, эрхшээлдээ байлгасан нь ИЛЭРСЭН
 
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал АН-ын бүлгийн хуралд дуудагдаж мэдээлэл өгч байна
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал АН-ын бүлгийн хуралд дуудагдаж мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.