16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ танилцууллаа. Тодруулбал, анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид оноосон бүх насаар нь хорих ял, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ.

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургаадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Тодруулбал, 2024 оны зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн гэх бөгөөд амь хохирогч эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олдсон гэдэг.

Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургаадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.

Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
 
16 болон 32 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал шийдвэрээ танилцуулж байна
16 болон 32 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал шийдвэрээ танилцуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!