Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хахууль авсан Гаалийн албаны даргад 3 жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хаслаа

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 4 секунд

Шүүхээс зарим авлига, албан тушаалын хэргийг шийдвэрлэж, гэм буруутай этгээдүүд ял, шийтгэл оногдууллаа. Тухайлбал, Г.А нь Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт, шалгалтын албаны даргаар ажиллаж байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-н ачаа, барааг гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээнд нь татвар төлүүлж, хурдан шуурхай нэвтрүүлэх ашиг сонирхлын үүднээс 2024 оны 11 дүгээр сарын 01-15-ны хооронд гаалийн хяналтын бүсэд үүрэг гүйцэтгэсэн гаалийн улсын байцаагч нарт хууль бус үүрэг чиглэл өгч, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 1 дүгээр сарын 30-нд иргэн Т.Н-ээс бэлнээр 10 сая төгрөгийн хахууль авсан,

Т.Н нь хяналт, шалгалтын албаны дарга Г.А-д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 10 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.

Тэгвэл шүүхээс Г.А -г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 10 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, мөн Т.Н-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Цогтцэций сумын Засаг дарга асан О.Б-гийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгожээ
Цогтцэций сумын Засаг дарга асан О.Б-гийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгожээ
 
Үндэсний их баяр наадамд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн хориотой бодис илэрчээ
Үндэсний их баяр наадамд дөрөв давсан аймгийн арслан Т.Дүүрэнсарангаас допингийн төрлийн хориотой бодис илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.