“COVID-19”-ийн эсрэг вакцин нь сэргээшийн эсрэг дүрмийг зөрчихгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Сэргээшийн эсрэг дэлхийн агентлаг /WADA/ илэрхийлжээ.
“Цар тахлын энэ цаг үед тамирчдын эрүүл мэнд бол WADA-ийн анхаарах гол асуудал бөгөөд вакцин сэргээшийн эсрэг аливаа дүрмийг зөрчихгүй гэдэгт тамирчид итгэлтэй байж болно” хэмээн тус холбооноос мэдэгджээ.
Британийн сэргээшийн эсрэг агентлагийн удирдах албан тушаалтан Н.Вожек “WADA нь эмийн компаниуд болон Эм үйлдвэрлэгчдийн холбоотой нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд хөгжүүлж буй вакцинууд нь спортод хориглодог ямар нэг бодис агуулж байгаа эсэх талаар тэдний тодруулгыг бид хүлээж байна. Тэдгээр вакцины сэргээшийн эсрэг статусыг тодруулсны үндсэн дээр бид тамирчдад вакцин хийлгэх талаар зөвлөнө” гэжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын тамирчдын эргэлзээг толорхой болгох зорилгоор WADA мэдэгдэл хийсэн аж.