Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын нуранган дор мэндэлсэн охиныг үрчилж авах олон хүсэлт иржээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

Даваа гарагт болсон газар хөдлөлтийн дараа Сирийн баруун хойд хэсэгт нурсан барилгын нуранги дор төрсөн охиныг олон мянган хүн үрчилж авах санал тавьжээ. Аврагчид түүнийг олох үед нярай ээжтэйгээ хүйн ​​холбоотой байсан аж. Харамсалтай нь газар хөдлөлтийн дараа түүний аав, ээж болон дөрвөн ах эгч нь нас баржээ.

Нярай одоо эмнэлэгт байгаа бөгөөд хүүхдийн эмч Хани Маруф "Охин даваа гаригт маш муу байдалтай ирсэн. Овойлттой, хөхөрсөн, даарч, арай гэж амьсгалж байсан. Одоо түүний биеийн байдал тогтвортой байна" гэсэн байна.

Нярайг нуранган доороос аварч, нэгэн иргэн тэврээд гүйж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор охиныг үрчилж авах олон мянган хүсэлт гараад байгаа юм байна.

Тухайлбал, Кувейтийн телевизийн хөтлөгч “Хэрэв хууль эрх зүйн зохицуулалт байгаад зөвшөөрвөл би энэ хүүхдийг асарч, үрчилж авахад бэлэн байна" гэжээ. Харин эмнэлгийн менежер Халид Аттиа "Дэлхийн өнцөг булан бүрээс охиныг үрчилж авах хүсэлтэй хүмүүсээс олон арван дуудлага ирсэн" гэжээ. Тэрбээр охиноос дөрөвхөн сараар эгч охинтой бөгөөд "Одоо би хэнд ч түүнийг үрчилж авахыг зөвшөөрөхгүй. Энд ирсэн цагаас нь би өөрийн охин мэт хайрлаж байна" гэсэн байна. Одоохондоо түүний эхнэр охиныг хөхүүлж байгаа аж.

ӨНӨӨДӨР: “Ноос, ноолуурын салбарын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын судалгаа“-ны дүнг танилцуулна
ӨНӨӨДӨР: “Ноос, ноолуурын салбарын цалин хөлс, хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын судалгаа“-ны дүнг танилцуулна
 
ДУЭЛЬ: П.Сайнзориг VS УИХ-ын дарга /УИХ Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: П.Сайнзориг VS УИХ-ын дарга /УИХ Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.