Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭММАНУЭЛЬ МАКРОН: Иран Ормузын хоолойг нээж, хөлөг онгоцуудыг чөлөөтэй зорчуулах ёстой

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай утсаар ярьжээ. Ийнхүү утсаар ярих үеэрээ Иранд хандан Ойрх Дорнодын орнуудад цохилт өгөхөө зогсоох, Ормузын хоолойг нээж, хөлөг онгоцуудыг чөлөөтэй зорчуулахыг уриалсан байна.

"Ерөнхийлөгч Мсасуд Пезешкиантай утсаар ярьсан. Бүс нутгийн орнуудад цохилт өгөхөө нэн даруй зогсоох шаардлагатай, түүнчлэн Ормузын хоолойг нээж, хөлөг онгоцуудыг чөлөөтэй зорчуулах ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн" хэмээн Эммануэль Макро Х цахим сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.

Макрон Ираны цөмийн хөтөлбөр болон Ойрх Дорнодод явуулж буй Ираны үйл ажиллагаанд санаа зовниж байгаагаа илэрхийлэхийн дээр өнөөгийн нөхцөл байдлыг дипломат замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: https://x.com/EmmanuelMacron

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт хорт хавдрын тал хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт хорт хавдрын тал хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
 
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Маргааш Улаанбаатарт 11 хэм дулаан, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.