Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын 11 оронд байгаа Монгол Улсын 48 иргэний нислэгийн тийзний үнийг даана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 53 секунд

 УОК-ын шийдвэрээр 12 дугаар сард гадаад орон руу гурван удаагийн тусгай нислэг үйлдэх байсан ч иргэдийн хүсэлт, бусад нөхцөл байдлаас шалтгаалж Франкфурт руу энэ сарын 17-нд нэмж нислэг үйлдэнэ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийн хурлын үеэр энэ талаар мэдээлэхдээ, -Өнгөрсөн 11 дүгээр сард Франкфурт руу 250 хүний суудалтай том оврын онгоцоор нислэг хийх  байсан ч нөхцөл байдлаас шалтгаалж хойшилсон. МИАТ компани 12 дугаар сарын 20 гартал том оврын онгоц тусгай захиалгат, хатуу нөхцөл бүхий ачааны нислэгтэй гэсэн мэдээлэл өгсөн. Иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд бага оврын онгоцоор Франкфурт руу энэ сарын 16, 17-нд нислэг хийнэ" гэв.

Урьдчилсан байдлаар 12 дугаар сард 720 гаруй иргэн эх орондоо ирнэ. Эдгээр нислэгт гадаадын 17 улсаас 100 орчим иргэн санхүүгийн хүндрэлд орсноо гадаадад байгаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газарт мэдэгджээ. Үүний дагуу НҮБ-ын Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагатай хамтран, 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийз авч өгөх, тусгаарлалтын байрны зардлыг Иргэдэд туслах сангаас гаргахаар болжээ.


Монгол Улсаас гадаадад зорчих хүсэлтэй, гадаад улсын урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визтэй иргэдийн хүсэлээр тусгай үүргийн нислэг хийж байгаа. Үүнтэй холбоотой 10 сарын нэгнээс хойш Япон улсад хөдөлмөрлөх, суралцах визтэй 1200 иргэнийг Токиод хүргэх нислэг хийж байгаа. Мөн энэ 12 сарын 19, 20-нд хийх нислэгээр Японоор дамжин, Америк, Австралиас буцах хүсэлтэй иргэдийг эх оронд нь ирүүлэхийг зохицуулжээ.

Япон улсад зорчих хүсэлтэй иргэдийн дийлэнх нь энэ сарын нислэгээр яваад дуусч байгаа. БНХАУ-д зорчих хүсэлтэй, хятадын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн талаар олон сар ярьж байгааг Л.Мөнхтүшиг дурдав.

БНХАУ-ын Өвөрмонгол, Манжуурт халдвар гарч, эрсдэл нэмэгдсэн тул Монгол Улстай хиллэдэг боомтуудад халдвар хамгааллын дэглэмээ чангатгав.

БНХАУ холимог гэр бүлийн иргэдийг хилээр нэвтрүүлэх хугацаа тодорхой хугацаанд хойшилж байгааг мэдэгджээ. Гэхдээ ГХЯ энэ асуудлаар Улаанбаатар хотод байгаа БНХАУ-ын ЭСЯ-тай үргэлжлүүлэн ярилцаж, визийн хугацааг сунгах, авч өгөхөөр ажиллаж байгаа аж. 

Тэрбээр, "БНСУ-аар транзит хийх хоригтой байгаа тул тусгай үүргийн нислэгээр 3 дахьч улс руу зорчих хүсэлт, өргөдөл ирдэг. МИАТ компанитай хамтран, эдгээр иргэний явах чиглэлд судалгаа хийж байгаа. Сөүл рүү энэ сарын 25-нд хийх нислэгээр 3 дахьч орон руу зорчих иргэдийн мэдээллийг МИАТ компани нэгтгэн авч байна. ГХЯ БНСУ-н талтай дипломат шугамаар харилцаж, дамжин өнгөрөх зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаа"-г мэдээллээ.

БНХАУ-н Өвөрмонголд халдвар гарсантай холбоотой тус улс руу гарах экспорт, импортын бараа бүтээгдэхүүний ачаа тээврийн эргэлт огцом буурсантай холбоотой, Замын-Үүд, Эрээнээр нэвтрэх тээврийн жолоочдын тоо, нэвтрэх хүчин чадал давтамжийг нэмэхэд анхаарч байна. Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтод манай консулын ажилтан Хөх хотоос томилогдож, Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Л.Мөнхтүшиг нэмж хэлэв. 

Гаалийн ажилтантай ойр байсан хүмүүсийн шинжилгээ сөрөг гарчээ
Гаалийн ажилтантай ойр байсан хүмүүсийн шинжилгээ сөрөг гарчээ
 
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж, 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.