11 сая хүнтэй Ухань хот шинэ вирусийн тархалтыг хязгаарлахын тулд нийтийн тээврийг түр зогсоолоо.
Долоо хоногийн дараа Хятадын цагаан сарын баяраар олон хүн аялах төлөвлөгөөтэй байгаа. Баярын үеэр Уханьд амьдардаг хүмүүст хотоос гарахгүй байхыг анхааруулж байгаа юм.
Шинэ коронавирусээр 500 хүн өвчилж , 17 хүн амиа алдсан. Вирус Хятадын томоохон хотуудад тархахаас гадна АНУ, Өмнөд Солонгос, Японд, Тайван, Макаод тус бүр нэг, Таиландад гурав, Хонг Конгт хоёр хүн өвчилсөн тохиолдол гараад байгаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Женевт нэг өдөр хэлэлцсэний үр дүнд дэлхийн хэмжээнд онцгой байдал хараахан зарлахгүй байхаар шийджээ.
Пүрэв гарагт Ухань хотод бүх нислэг, гал тэрэг зогссон. Метро болон усан онгоц мөн хаагдана. Хотын захиргаанаас иргэдийг маск зүүхийг шаардаж байгаа.
Дэвсгэр мэдээлэл:
2019-nCoV гэх шинэ вирус бол коронавирусийн бүл дотроос өмнө нь хүнд халдварлаж байгаагүй шинэ төрөл. Коранавирус дотроос ердөө зургаа нь л хүнд халдварладаг бол шинээр гарсан вирус нь долоо дахь болж байгаа юм.
Шинэ вирус туссан тохиолдолд амьсгалын замын өвчлөл, халуурах, ханиах, амьсгал тасалдах, амьсгалахад хэцүү байх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Өвчний вирус анх Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүний захаас илэрчээ.