Токиогийн прокурорууд Либерал ардчилсан намын гишүүн Акимотог Цүкасаг тус улсад казино байгуулах гэсэн Хятад компаниас авлига авсан хэргээр баривчлагдаад байгааг NHK мэдээллээ.
Акимото Сайд нарын танхимд 2018 он хүртэл дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа Ерөнхий сайд Шинзо Абэгийн эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөнд багтсан засгийн газрын казино нээх бодлого дээр удирдаж ажиллаж байсан.
Акимотогийн албан газраас баривчилгааны тухай асуухад юу ч сонсоогүй гэсэн мэдээлэл өгчээ. Токиогийн прокурорууд тайлбар хийхээс татгалзсан байна.
Түүний ажлын газарт өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн. Харин Акимото өөрийн твиттер хуудсаараа дамжуулж буруугүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байсан.
Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга баривлагааны талаар мэдээгүй гэдгээ хэлээд, цогц ресорт барих ажлын бэлтгэлийг аль болох хурдасгахыг хүсч буйгаа мэдэгджээ.
Баривчлагаа казиног эсэргүүцэгчдийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Хэдийгээр хүмүүсийн дунд казиног дэмжих нь бага байгаа ч, засгийн газар 2020 оны эхээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэж шахаж байна.
Засгийн газрын зүгээс эдийн засаг, аялал жуулчлал, татварын орлогыг нэмэгдүүлэхээр томоохон худалдааны төв, зочид буудал, казино зэрэг багтсан цогц ресорт барихаар төлөвлөөд байна.
10 сард Жижи сониноос зохион байгуулсан судалгаанд оролцсон хүмүүсийн 57.9% цогц ресортийг эсэргүүцсэн бол, 26.6% дэмжсэн байр суурьтай байна.
Эх сурвалж: Reuters