Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг  өчигдөр буюу энэ сарын 24-нд хүлээн авч уулзав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг онцлов.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэдийн солилцоог идэвхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Нийт дуудлагын 91 хувийг ахуйн гал түймэр эзэлжээ
Нийт дуудлагын 91 хувийг ахуйн гал түймэр эзэлжээ
 
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
НИТХ: Нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийх боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.