Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинийн нэгэн хоёрдугаар сарын 24-нд тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Өнгөрсөн онд Цагаан сарын баяр хоёрдугаар сарын эхээр болсон бол ирэх онд сүүлээр тохиож байна. Тодруулбал хоёрдугаар сарын 23 (ням гараг) битүүний өдөр бол 24-нд (даваа гараг) шинийн нэгэн тохиож байна.  

XVII жарны “Хотол төгс” хэмээгч төмөр хулгана жил хаврын тэргүүн шар барс сар

Аргын тооллын 2 сарын 24, Сумьяа гараг. Билгийн тооллын 1, Шувуун хушуут одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

МУИС-ийн номын сан туршилтаар 24 цаг ажиллаж байна
МУИС-ийн номын сан туршилтаар 24 цаг ажиллаж байна
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц