МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллаж эхэлжээ.
Оюутнуудыг шалгалтдаа бэлдэхэд нь зориулж ийнхүү цагийн хуваариа уртасгасан байна. Оюутнуудын шалгалтын үеэр номын сангийн нэг давхарт байрлах нэг цэгийн үйлчилгээний хэсгийг энэ долоо хоногт туршилтаар Даваа-Баасан гараг хүртэл 24 цаг ажиллуулж байгаа аж.
Энэ үеэр гадны уншигч авахгүй зөвхөн оюутнууддаа үйлчилнэ гэнэ.
Цаашид байнга 24 цагаар ажиллах эсэхийг туршилтын үр дүнг харж байж шийдэх юм байна.
МУИС-ийн шинэ номын сан 360,000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1,000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2,000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай юм.