Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

29-нд буюу ирэх ням гарагт Замын-Үүдийн авто замын хилийн боомт ажиллахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29-нд тохионо.

 

"Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь Ням гарагт таарч байгаа ч хоёр улсын хэлэлцээрийн дагуу өмнөд хилийн авто замын бүх боомт амарна.

Хоёр улсын хооронд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц цагийн хуваарийн дагуу зорчино.

Хойд хилийн боомтын хуваарь одоогоор бидэнд ирээгүй байна" гэсэн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтэн, хошууч М.Баяржаргал өгсөн байна.

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд:

  1. Замын-Үүд
  2. Гашуунсухайт
  3. Булган
  4. Байтаг
  5. Хавирга
  6. Бичигт
  7. Шивээхүрэн
  8. Ханги
  9. Бургастай
  10. Даян
  11. Баянхошуу
  12. Сүмбэр

Дээрх 12 авто замын боомт ирэх Ням гарагт амарна.



“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:

Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана. 

Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгддэг байна.

Алтны үнэ энэ жил хамгийн дээд үзүүлэлт хүрч өсжээ
Алтны үнэ энэ жил хамгийн дээд үзүүлэлт хүрч өсжээ
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.