Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саудын Арабын сэтгүүлч Кашкоггийн аминд хүрсэн хэргээр таван хүнд цаазын ял оноолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 50 секунд

Саудын Арабаас даваа гарагт сэтгүүлч Жамал Кашкогг хөнөөсөн хэргээр таван хүнд цаазын ял, гурван хүнд хорих ял оноолоо. Харин НҮБ-ын шинжээчдийн зүгээс энэ шийдвэрийг  аллагын жинхэнэ хэрэгтнүүдийг чөлөөлж, шудрага ёсыг “дооглосон” хэрэг гэж үзжээ.

НҮБ-аас гаргасан баримтуудыг Саудын Арабын шүүхээс үл хэрэгсэж аллагыг урьдаас төлөвлөгдөөгүй “гэнэтийн” байсан гэж шийджээ.

НҮБ-ын шинжээч, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуульч, шүүхийн эмгэг судлаач Агнес Калламардын гаргасан тайланд “Кашоггийн үхэл шүүхээс гадуур оноосон ял байсан. Үүнд Саудын Арабын төр буруутай. Төрийн дээд албаны хүмүүс, үүн дотор хунтайж Мохаммед бин Салман хүртэл байгааг шалгах нотлох баримт хангалттай бий” гэж дурджээ.

Саудын Арабын хунтайж энэ хэрэгт хамааралтай гэдгээ няцаасан. Гэвч арван сард өгсөн ярилцлагадаа “Саудын Арабын төрд ажилладаг хүмүүс энэ хэргийг үйлдсэн учир улсын удирдагчийн хувьд бүх хариуцлагыг хүлээнэ” гэдгээ хэлсэн.

59 настай сэтгүүлч Кашогг 2017 оноос хойш өөрийн хүслээр АНУ-д амьдарч байсан. 2018 оны 10 сарын хоёронд сүйт бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд холбогдох бичиг баримт авах гэж Саудын Арабын консулын газар руу орсноос хойш сураггүй болоод байсан.

Туркийн тагнуулын албанаас хийсэн дуу хураагуурын харилцан яриануудаас түүнийг хэрцгийгээр хөнөөгдсөнийг тогтоосон.

Нийт 31 хүнийг гэмт хэрэгт холбогдуулж шалгаснаас 21 нь баривчлагдсан. 11 хүн Рияадын Эрүүгийн хэргийн шүүх хуралд орсноос таван хүн цаазаар авах ял оноожээ.

Хүний эрхийг хамгаалах олон улсын “Human Rights Watch” байгууллагаас шүүх хурлыг хаалттай хийж, олон улсын стандартад нийцээгүй учир Саудын Арабын удирдлагуудыг “Хариуцлага хүлээлгэхэд саад учруулсан” гэж үзээд байна.

Эх сурвалж: Reuters, BBC
Боинг компани гүйцэтгэх захирлаа халсан ч эргэлзээ төрүүлсээр байна
Боинг компани гүйцэтгэх захирлаа халсан ч эргэлзээ төрүүлсээр байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.