Макс онгоцтой холбоотой хоёр ч том осол болсны дараа компанид итгэх итгэлийг сэргээх зорилгоор гүйцэтгэх захирал Деннис Мюленбургийг халаад байна.
Ослын улмаас 340 гаруй хүн нас барсан нь Боинг компани аюулгүй байдлаас урьтаж ашгийг тавьдаг гэх шүүмжлэлд өртөөд байгаа.
Хохирогчдын ар гэрийнхэн Мюленбургийн огцорсныг хэтэрхий хожимдсон үйл явдал гэж хүлээж авч байна.
Боинг шинэ захирлаар 2009 оноос хойш удирдлагын зөвлөлийн гишүүн байсан Давид Калхоуныг томиллоо. Гүйцэтгэх захирлаа солих шийдвэр гаргасан ч өөрчлөлтийг авчирна гэсэн амлалтаа биелүүлэх эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
“Мюленбург огцорсон нь зөв зүйл болж байгаа ч, Боинг компанийн засаглалаа өөрчлөх хэрэгтэй. Калхоун энэ ажилд тохирох хүн биш” гэж Этиопийн онгоцны сүйрэлд гэр бүлээ алдсан Паул Нжорогэ хэлжээ.
Таван сарын зайтай хоёр 737 Макс онгоц осолдсон нь Боинг компанийг нарийн шалгалтад оруулаад байгаа. Дэлхий даяар гурван сараас хойш 737 онгоцыг хориглоод байгаа юм.
Компанийн зүгээс жилийн эцэс гэхэд шилдэг борлуулалттай онгоцоо эргээд агаарт хөөргөхийг хүсэж байгаа ч АНУ-ын албаныхны зүгээс тийм ч хурдан эрх сэргээхгүй гэдгийг мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: BBC