Японы мэргэжлийн сумогийн нэгдүгээр сарын банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ чансаа өчигдөр гарчээ. Ирэх нэгдүгээр сард макүүчи буюу дээд зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлнэ. Макүүчи зиндааны баруун жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэх юм. Озэки Такакэйшо, Гойэдо, сэкивакэ Асанояма, Такаясу, комүсүби Аби, Дайэшо нар их аваргуудын араас эрэмбэлэгджээ. Маэгаширагийн зүүн жигүүрийг Эндо, баруун жигүүрийг Мёогирюү тэргүүлэхээр болсон байна. Манай сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн гурваас эрэмбэлэгджээ.
Ирэх сард хоёр монгол сумоч жюүрёогоос макүүчид дэвшин барилдахаар болсон байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын кюүшюү башёд жюүрёог тэргүүлэн барилдсан Азүмарү С.Тодбилэг маэгаширагийн зүүн жигүүрийн 15-д, Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн 17-д эрэмбэлэгдсэн байна.
Түүнчлэн ирэх оны эхний башёд жюүрёогийн баруун жигүүрийг Чиёошима Г.Мөнхсайхан тэргүүлэх бол Миторюү Б.Төрболд жюүрёогийн баруун жигүүрийн дөрөв, Дайшохо Ч.Шижирбаяр баруун жигүрийн тавд, Ичиножёо А.Ичинноров зүүн жигүүрийн долоод, Кёокүшюхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн ес, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ баруун жигүүрийн 13-т, Хоошорюү С.Бямбасүрэн зүүн жигүүрийн 14-т, Сакигакэ Я.Баттүшиг зүүн жигүүрийн 14-т тус тус эрэмбэлэгджээ. Ийнхүү жюүрёо зиндаанд барилдах 28 бөхийн 8 нь монгол сумоч байна.