Архи, мансууруулах бодисоос хамааралтай эрчүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх магадлал нь зургаа, долоо дахин их байдгийг дэлгэрэнгүй судалгаагаар тогтоожээ.
Цахим сэтгүүл PLOS-Medicine 16 жилийн туршид хэдэн мянган өвчний түүх, цагдаагийн мэдээллийг судалсан байна.
Мансууруулах бодис, архины дондолттой тэмцэх газруудад сайжруулалт хийж, хэрэг үйлдсэн хүнийг хянах системээ сайжруулснаар гэр бүлийн хүчирхийлэл багасах боломжтойг судалгааг удирдсан Оксфордын их сургуулийн профессор Сеена Фазел хэлжээ.
Судалгаанд АНУ, Швед, Лондонгийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд 1998 оноос 2013 оны хооронд архи, мансууруулах бодистой холбоотой асуудалтай 140 мянган хүнийг хамруулсан байна.
Судлаачид тэдгээрээс хэчнээн хүн найз охин, эхнэр, хуучин хамтрагчдаа заналхийлж, бие махбодь болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэнийг судалжээ.
Архинаас хамааралтай эрчүүдийн 1.7% дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол мансууруулах бодисоос хамааралтай эрчүүдийн 2.1% холбогдсон байна.
Түүнчлэн сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэгтэй эрчүүд хамтран амьдрагчаа илүү хүчирхийлэх эрсдэлтэй байдгийг тогтоожээ. Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг(ADHD), зан төрхийн эмгэг, клиник сэтгэл гутрал зэрэг өвчнөөр шаналж буй хүмүүс илүүтэй хүчирхийлэл үйлдэх магадлалтай.
Эх сурвалж: BBC