Үндэсний статистикийн газраас хүн амын судалгааг жил бүр уламжлал болгон мэдээлдэг билээ.
XVII жарны "Үзэсгэлэн" болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Улсын хэмжээнд байгаа нийт ахмад настнуудын судалгааг гаргажээ.
Үүүнд, 100 ба түүнээс дээш настай нийт 131 ахмад настан байдгаас 114 нь эрэгтэйчүүд, 17 нь эмэгтэйчүүд байна.
Газар нутгийн байрлалаар авч үзвэл Нийслэлд 48 ахмад, аймаг орон нутгийн хэмжээнд 83 байна. Хамгийн олон ахмад настан оршин суугаа газар нь Өвөрхангай аймагт 13, Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 12 ахмад настан аж төрөн амьдарч байна.