Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс ахмад настнуудад үйлдэгддэг хүчирхийллийн талаар тоон мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2020 оноос 2025 оны зургаадугаар сар хүртэл тус төвд нийт 1172 хүчирхийлэл бүртгэгджээ. Үүнийг задалж үзвэл,
Сэтгэл санааны хүчирхийлэл 860, Эдийн засгийн хүчирхийлэл 196, Бие махбодын хүчирхийлэл 115, Бэлгийн хүчирхийлэл 1 бүртгэгдсэн байна.