
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг 2026–2028 онд хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн Удирдах хороог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул даргалан ажиллаж байгаад бөгөөд өнөөдөр Удирдах хорооны анхны хурлыг хийж, “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийн 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Удирдах хорооноос Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид төслийн зөвлөх үйлчилгээг мэргэшсэн зөвлөх багийн оролцоотойгоор хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй, хугацаа хэмнэх давуу талтайг онцлон зөвлөлөө. Удирдах хорооны дарга төсвийн тооцоог нарийвчлан боловсруулж баталгаажуулах, хэрэгжилтийг үр ашигтай, хариуцлагатайгаар зохион байгуулах чиглэл өглөө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!