
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас ахмад настнууд тэтгэврийн нэмэгдэл шаардан өлсгөлөн зарлах талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ахмадын төлөөлөл, "Улсад 45 жил ажиллаж, татвар төлчихөөд өнөөдөр мөнгөө гуйгаад сууж байна. Бид дараа нь тэтгэвэр болгож аваад үр шимийг нь хүртэнэ гэж бодсон учраас татвар төлсөн. Гэтэл өнөөдөр биднийг үнэндээ амаар шороо үмхүүлж байна. Монголын ахмадууд энэ эх орондоо хангалттай хөдөлмөрлөсөн.
Хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх гэхээр Засгийн газар нь өгдөггүй. Бид бүтэн жил шаардлага тавьлаа. Ямар ч үр дүнд хүрсэнгүй. Бид энэ тэмцлээ зогсоохгүй. Хамгийн доод тэтгэвэр 1 сая 500 мянган төгрөг болох хэрэгтэй. Энэ төрд байгаа хүмүүсийн хувьд энэ мөнгө бол бутархай мөнгө. Бүх ард түмэн тэтгэвэр нэмэхийг дэмжиж байгаа. Бидний шаардлагыг биелүүлж, бидний гар дээр нэг сая 500 мянган төгрөгийн тэтгэвэр ирэх хүртэл тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно. Бидний амьдрал хүнд байна. Гэр хорооллын ахмадууд шуудай нүүрсээ авч чадахгүй байна" гэлээ.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!