Тажикистан улсад өнөөдөр өглөөний 08.37 цагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж чичирхийлэл Хятадын баруун Шинжаан бүс нутгийн Кашгар, Артукс зэрэг зарим газарт хүчтэй мэдрэгдсаэн талаар Хятадын газар хөдлөлт судлалын төвөөс мэдээллээ.
Тодруулбал, газар хөдлөлтийн төв нь 10 километрийн гүнд байсан бөгөөд голомт нь Хятадтай хиллэдэг хилээс 82 километрийн зайд байжээ.
Казахстаны Онцгой байдлын яамнаас Алматы хотод мөн 2-3 баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн талаар мэдээсэн бөгөөд Узбекистаны нийслэл Ташкент хотод 3-4 баллын хүчтэй чичирхийлэл мөн болсон тухай мэдэгдээд буй.
Хүчтэй газар хөдлөлт болсон ч одоогийн байдлаар учирсан хохирол тодорхойгүй бөгөөд судалгааны баг газар дээр нь ажиллаж байгаа юм байна.