Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дууны хурднаас тав дахин хурдан пуужин амжилттай туршжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 45 секунд

АНУ дууны хурднаас тав дахин хурдтай пуужин амжилттай туршлаа гэж Пентагоны дэргэдэх батлан хамгаалахын дэвшилтэт технологийн судалгааны агентлаг (DARPA) мэдээлэв.

“Raytheon” корпорацын бүтээсэн уг пуужинг нисэх онгоцноос харважээ. “Northrop Grummann хөдөлгүүр” нь нүүрс устөрөгчийн түлш-агаарын хольцоор ажилладаг аж.

Пентоганы мэдээлснээр, энэ удаагийн туршилт нь 2013 оноос хойш хийсэн ийм төрлийн пуужингийн анхны амжилттай туршилт юм.

Туршилтын зорилго нь пуужинг нэгтгэх, нисэх онгоцноос аюулгүй харвах, хөдөлгүүр болон хэрэн нисэх технологийг турших байв.

“Туршилтын бүх үндсэн даалгаврыг гүйцэтгэсэн” гэж Пентагон онцолжээ.

“Гурван толгойтой могой” шиг ЭМЯ-аа цэгцлэхгүй бол нэг л өдөр Засгийн газрыг унагах шалтаг болно
“Гурван толгойтой могой” шиг ЭМЯ-аа цэгцлэхгүй бол нэг л өдөр Засгийн газрыг унагах шалтаг болно
 
Малын эмийн хууль бус худалдаалалтад хийсэн хяналт шалгалтаар 189 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зөвшөөрлийг цуцаллаа