
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь зарим удирдлагуудын хамт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн.
Учир нь өнгөрсөн даваа гарагт ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд мэдээлэл хийж, "ХЗДХ-ийн сайдыг хууль бус томилгоонууд шаарддаг. Жолоочийнхоо эхнэрийг Төр хурах сувиллын дарга, дүүгээ Архангай аймгийн шүүхийн шийдвэрийн дарга болгуулсан. Хууль бус томилгоог нь биелүүлэхгүй бол хэл амаар доромжилж, шахаж дарамталдаг" хэмээн мэдээлсэн.
Харин өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, "А.Намсаманд хоригдлуудаар байшин бариулж, 408 сая төгрөгийг зориулалтын бусаар хувьдаа зарцуулж, Зайсанд нэг өрөө байр авсан. Мөн улс төрийн хамаг будилааныг хутгаж байгаа Г.Занданшатарын захиалгыг гүйцэтгэх гэж миний өрөөнд орж ирсэн" гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, харьяа байгууллагынх нь зарим удирдлагуудын хамт ажлаас нь чөлөөлөхөөр болсон юм. Тодруулбал, мэдээлэл хийсэн ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал А.Намсаманд болон ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайханы мэдээлэлд нэр дурдагдсан бүх албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!