Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Трампын мэдэгдлийг Ираны тал няцаав

Ангилал
Дэлхий дахинд Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 54 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ болон Ираны хооронд яриа хэлэлцээ өрнөсөн бөгөөд “чухал асуудлууд дээр тохиролцоонд хүрсэн” гэж мэдэгджээ. Мөн уг тохиролцооноос шалтгаалж Ираны эрчим хүчний байгууламжуудад хийх цохилтоо 5 хоногийн хугацаатай хойшлууллаа гэж хэлсэн байна. Ирантай хийсэн хэлэлцээрт Ойрх Дорнодын асуудал хариуцсан төлөөлөгч Стив Виткофф болон Жаред Кушнер нар оролцсон гэв.

Харин Ираны тал энэ мэдэгдлийг няцааж, АНУ-тай ямар ч хэлэлцээ хийгдээгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна. Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн хэлснээр, Вашингтонтой шууд харилцаа огт явагдаагүй гэж хэлжээ.

Эх сурвалж: TheGuardian

ШУУД: Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас Монголын эдийн засагт үүсэж буй нөлөөллийн талаар ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийж байна
ШУУД: Ойрх Дорнодын нөхцөл байдлын улмаас Монголын эдийн засагт үүсэж буй нөлөөллийн талаар ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийж байна
 
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Төв зам дагуу автокраны хөдөлгүүр, дотор кабин хэсэг шатаж байсныг УНТРААЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.