
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсвийн тодотголоор орж ирсэн эрчим хүчний салбарын татаастай холбоотойгоор "ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Намайг ЭХ-ний сайд байхад 500, 600 МВт-ын салхины станц барих санал орж ирэхэд Хятадаас хараат болохгүйн тулд би татгалзаж байсан" хэмээн ярьсан. Түүний илэрхийлсэн эл байр суурь өнгөрөгч өдрүүдэд багагүй шүүмжлэл дагуулаад буй юм. Тэгвэл тэрбээр өөртэй нь нэр холбогддог эрчим хүчний төслүүдийн талаар "Бүгдийг гацаасан буруугаа над руу чихэх гэж байгаа бол ёстой МАЙ. Багануурын станцын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр байвал гаргаад ир. Би маргааш ч хамаагүй ажлаа өгөөд явъя. Би ДЦС-5-ыг мэдэх ч үгүй" гэв.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!