Булганд “30”-ийн бүлэг Генсек, бүлгийн дарга, ЗГХЭГ-ын даргыг авах шахалт үзүүлэхээр тохирсон ч өөрсдөө ХУУЛИЙН САЙДАА АЛДАВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 47 секунд

Улс төрийн үйл явц хамгийн өндөр цэг дээрээ хараахан ирээгүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын хуваагдал бүрэн дүүрэн "шатаж" эхлээгүй байна гэсэн үг. Намрын ээлжит чуулган эхлэхтэй зэрэгцсэн улс төр С.Амарсайхан сайдыг өчигдөр чөлөөлснөөр эд дундаа өрнөж байна. Өнөөдрөөс үйл явц улам ширүүсэх үү, эсвэл МАН-ынхан нэг удаа хиймлээр нэгдэх үү гэдэг нь харагдана. Гэхдээ С.Амарсайхан сайдыг чөлөөлснөөр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талд Ерөнхий сайд “NO” гэж хэлснээс ялгаагүй үйлдэл юм.

Харин энэ дунд олны дунд анхаарал татсан хэрнээ бүрэн гүйцэт хариултаа олж чадаагүй нэг зүйл нь Ардын намын “30”-ийн бүлэг Булганд юу ярьсан бэ гэдэг сэдэв юм. Н.Номтойбаяр сайдын хэлдгээр айраг уух гэж цуглаагүй нь тодорхой. Харин ч өнөөдрийн улс төрийн өрнөл цэг Булганд тавигдсан нь маргаангүй үнэн.

Тэгвэл Булганы гэх тодотголтой уулзалтаас онцлох хоёр зүйл байна. Эхнийх нь бүрэлдэхүүн. Уг уулзалтад “30”-ийн бүлгийн очих боломжтой бүх төлөөлөл очсон. Дээр нь нэмээд шадар сайд Н.Номтойбаяр очсон. Энэ нь МАН-ын залуучууд бүгд нэг талдаа гарсны илрэл юм.

Харин дараагийн асуудал Булганд юу яригдсан бэ гэдэг юм. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар “30”-ийн бүлэг намынхаа генсек Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, намын бүлгийн дарга Ж.Батжаргал нарын албан тушаалыг авахаар ярилцжээ. Энэ шахалтаа хийхийн тулд хотод ирсэн ч Ерөнхийлөгч талын оролцоотойгоор эргээд С.Амарсайханыгаа өчигдөр алдчихлаа.

Үүнийг нотлох нэг зүйлийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ чуулганы нээлтээ хийсэн өдөр ярьсан. Тэрбээр, Ерөнхий сайдын ажил амждаггүй болохоор намын бүлгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, намын генсек гэсэн гурван албан тушаалтантай л уулзах ёстой. Энэ хүмүүс ажлаа хийж чадахгүй байгаа учраас нам нь хагараад, Ерөнхий сайдын танхим нь донслоод байгаа юм гэв. Өөрөөр хэлбэл, Булганд болсон ярианыхаа үүцийг Л.Оюун-Эрдэнэ яриан дундаа задалж, намын даргадаа шахалт үзүүлсэн хэрэг юм. Тэд бүлгийн даргаа сул байгаа бөгөөд гишүүдээ эвлүүлж чадахгүй байна. Төсөв аваад гарах хэмжээний бяр ч Ж.Батжаргалд алга гэжээ. Харин Я.Содбаатар генсекээ "Намаа хагалдаг, дарга нарынхаа дунд үргэлж яс хаядаг" хэмээн буруутгажээ. Б.Энхбаяр сайдыг бол тэд бүхэлдээ анхнаасаа дэмжихгүй байсан юм.

Харамсалтай нь нөхцөл байдал өөрөөр эргэлээ. Н.Учрал Ерөнхий сайдыг өөрөөрөө байхыг сануулж, залуучуудынхаа талд нэгдэхийг үгэн дундаа үг болгон хэлсэн ч нөгөөх нь С.Амарсайханыг чөлөөлж, тэднээс зөрөв.

Одоо “30”-ийн тал С.Амарсайханыг зүгээр харж байгаад алдвал бусад бүх сайдаа алдана. Тиймээс тэмцэл өрнүүлэхээс өөр гарцгүй шахаанд хүрсэн тул Ардын намын дотоод тэмцэл дахиад нэг шинэ түүхийг улс төрийн тавцанд бичихэд бэлэн боллоо. Гэхдээ тэр түүх нь сайхан лав биш байдгийг бид өнгөрсөн хоёр жилд хангалттай харсан байдаг юм.

Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ
 
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна
МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!