Канад улсын Батлан хамгаалахын атташег хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Н.Батням өнөөдөр /2026.09.18/ Канад Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташегаар томилогдон үүрэгт ажилдаа албан ёсоор орж буй хурандаа Жеан-Филиппэ Тремблейг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Н.Батням Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташегаар томилогдсон явдалд хурандаа Жеан-Филиппэ Тремблейд баяр хүргэн, Монгол Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэв.

Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

Хурандаа Жеан-Филиппэ Тремблей нь үргэлжлүүлэн Монгол Улсын Батлан хамгаалах яам, Канад Улсын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын Зөвлөлдөх уулзалтад оролцох юм.

Богдхан ууланд гарсан түймрийг цурамд оруулжээ
Богдхан ууланд гарсан түймрийг цурамд оруулжээ
 
Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал ХААЛТТАЙ үргэлжилж байна
Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал ХААЛТТАЙ үргэлжилж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!