С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь зарим удирдлагуудын хамт ажлаас нь чөлөөллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Ерөнхий сайд Н.Учрал дөнгөж сая цахим хуудаснаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй.

Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна" гэж мэдэгдлээ.

С.Амарсайхан Засгийн газраас хоёр дахь удаагаа “хөөгдсөн“ сайд боллоо
С.Амарсайхан Засгийн газраас хоёр дахь удаагаа “хөөгдсөн“ сайд боллоо
 
Хурандаа нар улстөрчдөөс БОХИР байна
Хурандаа нар улстөрчдөөс БОХИР байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!