
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогдсон. Гэвч ирц 38 хувьтай байгаа тул хараахан эхлээгүй байна. Хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулах асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэхээр байна. Түүний дараагаар өнөөдөр өглөө МАН-ын УЗ-өөр дэмжигдсэн ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлаар Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох ба шинээр томилогдож буй сайд тангараг өргөнө.
Түүнээс гадна дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!