
Урьханы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 7-нд өөрчилсөн байдаг. Тодруулбал, түүнийг суллаж, нийслэлийн нутаг дэвсгэр болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан юм.
Гэвч шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч В.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох”, “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг Ерөнхий шүүгч хянаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу ямар нотлох баримтыг үндэслэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ хуульд нийцүүлэн тайлбарлаагүй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч В.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!