“Монголын говь“-ийг ДЭЛХИЙН ӨВД бүртгүүлэхээр зорьж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд “Монголын говь” цөл нутгийг бүртгүүлэх ажлын хүрээнд манай улсад ажиллаж буй Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээчидтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр уулзлаа.

Шинжээчдийн баг есдүгээр сарын 6-наас 14-ний өдрүүдэд Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэг болон Говийн бага дархан цаазат газарт хээрийн үнэлгээ хийж, тухайн бүс нутгийн байгалийн онцлог, хамгаалалтын менежмент, дэлхийн өвийн шалгуур хангах боломжийг газар дээр нь үзэж танилцсан байна.

Тус уулзалтын үеэр Ш.Батбаяр Монголын говь бол мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин төдийгүй дэлхийд хосгүй цөлийн экосистемийг хадгалж үлдсэн онцгой нутаг. Энэхүү байгалийн өвийг дэлхийн хэмжээнд үнэлүүлж, хамгаалалтыг нь улам бэхжүүлэхийн төлөө холбогдох байгууллагуудтайгаа хамтран ажиллана гэдгийг онцлов.

О.Алуунгуа

Г.Солонго, Г.Адилбиш нарын гомдлыг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ
Г.Солонго, Г.Адилбиш нарын гомдлыг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ
 
М.Говьсайхан: Алдаа гарсны дараа засдаг бус, урьдчилан сэргийлдэг тогтолцоонд шилжих ёстой
М.Говьсайхан: Алдаа гарсны дараа засдаг бус, урьдчилан сэргийлдэг тогтолцоонд шилжих ёстой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!