Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулах чуулганд ирээгүй МАН-ын 24 гишүүний 16 нь “30-ийн тал“ байв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох томилгоог танилцуулах чуулганы ирц хүрэхгүй байсаар ажлын цаг дууслаа. Үүнтэй холбоотойгоор чуулганыг ирэх даваа, мягмар гарагт хуралдуулахаар болоод байна. Тэгвэл өнөөдрийн чуулганд МАН-ын 68 гишүүнээс 44 нь ирцээ бүртгүүлжээ. Харин 24 гишүүн ирээгүй ба тэдний 16 нь "30 талынхан" байв. Тэднээс Х.Булгантуяа, Б.Баярбаатар нар эмнэлгийн чөлөөтэй байсан бол Х.Баасанжаргал томилолттой гэх шалтгаанаар ирсэнгүй. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүй буюу тасалсан 14 гишүүн байгаа нь бүгдээрээ "30 талынхан" байв.

ЧУУЛГАН: Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулах чуулганы ирц хүрээгүй тул ирэх даваа, мягмар гарагт хуралдахаар боллоо
ЧУУЛГАН: Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулах чуулганы ирц хүрээгүй тул ирэх даваа, мягмар гарагт хуралдахаар боллоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!