С.Амарсайханы мэдэгдлийн “бай“ болсон Г.Занданшатар Самаркандад Шатрын олимпиадад оролцож явна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өнөөдөр сүүлийн өдрүүдэд өөртэй нь нэр холбогдоод буй гүйцэтгэх ажиллагаа болон зарим хууль бус томилгоо зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ удган Б.Булнай гэх эмэгтэйг Ерөнхий сайд асан Г.Занданшатарын ойрын хамаатан бөгөөд өөрийг нь улс төрийн зорилгоор гүтгэн харлуулж байна гэж мэдэгдсэн. Түүнчлэн Г.Занданшатарыг хууль бус алт олборлолттой холбоотой гэх агуулгыг ч хөндсөн юм. Тэгвэл С.Амарсайханы мэдэгдлийн "бай" болсон Ерөнхий сайд асан Г.Занданшатар энэ цаг мөчид Самаркандад 46 дахь удаагийн Шатрын олимпиадад оролцож явна.

Тэрбээр энэ талаар "Самарканд. 46 дахь удаагийн Шатрын олимпиадын нээлтийн өдөр. Монголын баг тамирчидтайгаа хамт эх орноо төлөөлөн, тамирчдаа дэмжээд явж байна. 3 дахь удаагийн FIDE-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шатрын олимпиадад манай багийн тоглолт ч амжилттай үргэлжилж байна.

Завсраар нь Узбекистаны Sport TV-д Монголын шатар, манай багийн талаар ярилцлаа. Энэ өдрүүдэд дэлхийн шатрынхан Самаркандад цуглаж, FIDE Congress 2026 ч болно. Монголын шатрын дуу хоолой, оролцоо энд байх ёстой. Шатарт ч, амьдралд ч нүүдэл бүр өөрийн цагтай" гэж цахим хаягтаа нийтэлжээ

Б.Булнай: “Махны машин ажиллаад эхэлчихсэн, чи хоригдохоо мэдэж байгаа биз дээ” гэж намайг сүрдүүлсэн
Б.Булнай: “Махны машин ажиллаад эхэлчихсэн, чи хоригдохоо мэдэж байгаа биз дээ” гэж намайг сүрдүүлсэн
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!