ХЗДХ-ийн сайдын үүргийг хэн түр орлох вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь зарим удирдлагуудын хамт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн.

Учир нь өнгөрсөн даваа гарагт ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсаманд мэдээлэл хийж, "ХЗДХ-ийн сайдыг хууль бус томилгоонууд шаарддаг. Жолоочийнхоо эхнэрийг Төр хурах сувиллын дарга, дүүгээ Архангай аймгийн шүүхийн шийдвэрийн дарга болгуулсан. Хууль бус томилгоог нь биелүүлэхгүй бол хэл амаар доромжилж, шахаж дарамталдаг" хэмээн мэдээлсэн.

Харин өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдээлэл хийж, "А.Намсаманд хоригдлуудаар байшин бариулж, 408 сая төгрөгийг зориулалтын бусаар хувьдаа зарцуулж, Зайсанд нэг өрөө байр авсан. Мөн улс төрийн хамаг будилааныг хутгаж байгаа Г.Занданшатарын захиалгыг гүйцэтгэх гэж миний өрөөнд орж ирсэн" гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг харьяа байгууллагынх нь зарим удирдлагуудын хамт ажлаас нь чөлөөлснөөр ХЗДХ-ийн сайдын үүргийг хэн түр орлох вэ гэсэн асуулт гарч байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ хуулийн 21.7-д Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно хэмээн заажээ. Ингэснээр ХЗДХ-ийн дараагийн сайдыг томилох хүртэл ЗГ-ын аль нэг сайд нь ХЗДХ-ийн сайдын үүргийг түр орлох аж.

Б.Оюутболд: ХЗДХ-ийн сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ нотлохгүй бол уучлалт гуйлгахаар шүүхэд хандана
Б.Оюутболд: ХЗДХ-ийн сайд надтай холбогдуулан ярьсан мэдээллээ нотлохгүй бол уучлалт гуйлгахаар шүүхэд хандана
 
Үй Хуагийн хамгийн их маргаан дагуулсан романуудын нэг “Ахан дүүс” монгол хэлнээ
Үй Хуагийн хамгийн их маргаан дагуулсан романуудын нэг “Ахан дүүс” монгол хэлнээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!