О.Хангай: Баян-Өлгий аймагт ХААН шиг амьдарч байгаа нөхдөд үе удмаараа ялгаварлан гадуурхагдаж, дээрэлхүүлж буй Урианхай, Тува, Дөрвөд иргэдээ хамгаалъя

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Баян-Өлгий аймагт нэгнээ яс, үндсээр нь ялгаварлан гадуурхаж буй нийгмийн дунд өндрөө авч, УИХ дээр ч УИХ-ын гишүүд талцаж хуваагдах болсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус аймагт ажиллахтай холбогдуулан Улсын аварга О.Хангай байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Монгол Төрийн тэргүүн маань 9-р сарын 14-нд Баян-Өлгий аймагт очиж ард иргэдтэйгээ уулзаж, олон жил бугшсан нөхцөл байдалтай танилцах гэж байгаад баяртай байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно" гэж заасан байдаг.

Хохирогчийн дүрд тоглоод, Баян-Өлгий аймагт ХААН шиг амьдарч байгаа нөхдөд, үе удмаараа ялгаварлан гадуурхагдаж, дээрэлхүүлж байгаа Урианхай, Тува, Дөрвөд иргэдээ хамгаалж амьдрах орчин нөхцлийг нь сайжруулъя.

Миний постон доор лайк дарсан залуугийн хөдөө байгаа аав, ээжийг нь дарамталж байхыг бодоход, үг хэлүүлэхгүй, хэлснийг нь дараа дарамтлах шинжтэй байна. Монгол иргэдтэйгээ тусгайлан уулзаж санал бодол, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсох нь зөв байх аа" гэжээ.

Г.Хашчулуун таван жилийн гэрээгээр “Selenge Bodons” багийн бүрэлдэхүүнд нэгдлээ
Г.Хашчулуун таван жилийн гэрээгээр “Selenge Bodons” багийн бүрэлдэхүүнд нэгдлээ
 
Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!