Б.Баасанхүү “Их дуулга“-аас хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн үргэлжилж байна. -48 кг-ын жинд МУГТ, Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү барилдаж хүрэл медаль хүртсэн тухай бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

2024 оны Олимпын наадмаас хойш ээж болж спортоо түр завсарлаад байсан бол Монгол Улсад зохион байгуулагдсан "Улаанбаатар их дуулга" тэмцээнээс эхлэн олон улсын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн тэрбээр Олимпын наадмаас хойш олон тэмцээнээс эхний медалиа хүртлээ. Б.Баасанхүү нь хүрэл медаль хүртсэнээр дэлхийн чансааны оноогоо нэмж, 116-р байрнаас 51-р байрт урагшилж, 10-р сард зохион байгуулагдах ДАШТ-д оролцох эрхтэй боллоо.

Ц.Идэрбат: Энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл шүлхийн дархлаажуулалтыг хийхээр эхлүүлж байна
Ц.Идэрбат: Энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл шүлхийн дархлаажуулалтыг хийхээр эхлүүлж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!