Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Трампад халдахыг оролдсон этгээдийг саатуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

2026 оны дөрөвдүгээр сарын 25-ны орой Цагаан ордонд буун дуу гарч, хамгаалалтын онцгой байдал үүсжээ.

Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сэтгүүлчидтэй оройн зоог барих үеэр зэвсэгтэй этгээд хамгаалалтын бүсэд нэвтрэхийг оролдож, АНУ-ын нууц албаны ажилтан руу гал нээжээ. Хамгаалалтын ажилтан сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байсан тул амь насанд нь аюул учраагүй ажээ.

Сэжигтнийг үйлдэл хийх үед нь яаралтай саатуулсан байна. Тухайн үед арга хэмжээнд оролцож байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг шуурхай хамгаалалтад авч нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг нь хангажээ. Ерөнхийлөгч Д.Трамп ямар нэгэн гэмтэл аваагүйг олон улсын хэлэлүүд мэдээлж байна.

Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
Ойрад театр: Б.Амархүү карьераа өсгөж, хандалт авахын тулд бидний нэр хүндэд халдсанд харамсаж байна
 
ЗГ: Ю.Цэдэнбал агсны 110 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх хөрөнгийг гаргах тухай асуудлыг хэлэлцэж байна
ЗГ: Ю.Цэдэнбал агсны 110 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх хөрөнгийг гаргах тухай асуудлыг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.